Шууд Chart

Үндэсний их баяр наадмын концертын найруулагчид Г.Цоггэрэл, Н.Наранбаатар, Б.Баатар нарын нэр дэвшжээ

2021-05-14 09:49:43

 

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг концертын найруулагч өнөөдөр тодорно.

Үүнд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн байна.

Иймд наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон  шалгаруулах юм.

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан бол Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулсан.

Г.Цоггэрэл Үндэсний баяр наадмын концертыг найруулсан. Мөн 2018 оны наадмын концертын ерөнхий продюсер, 2020 оны наадмын цахим концертод уран сайхны удирдагчаар оролцсон.

Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун” цогцолборт болсон.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний их баяр наадмын концертын найруулагчид Г.Цоггэрэл, Н.Наранбаатар, Б.Баатар нарын нэр дэвшжээ   
Үзсэн: 1710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй