Шууд Chart

"Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" байгууллаа

2021-05-15 12:04:52

Налайх Политехникийн коллежийг түшиглэн "Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв"-ийг байгуулах төсөл амжилттай үргэлжилж, өнөөдөр чадамжийн төвийн нээлт боллоо.

Чадамжийн төвийн үйл ажиллагаа эхэлснээр авто зам, зам гүүрийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил, ур чадварыг залууст сургаж, орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж дээр дадлагажуулах юм. Энэ төвд суралцсан залуус мэргэшлийн өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн болсноор хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажлын байранд шууд ажиллах чадамжтай болж төгсөнө. Үүнээс гадна уг мэргэжлийн багш, дадлагажуулагч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, аж ахуйн нэгжийн захиалгат сургалтуудыг зохион байгуулах, иргэдийн өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх зэрэг боломжууд бүрдэж байна.

Чанартай барилга байгууламж бүхий сургалтын байр, өндөр бүтээмжтэй орчин үеийн багаж, тоног төхөөрөмжүүдээр чадамжийн төвийг бүрэн тоноглож бэлэн болгосон энэхүү ажлыг Азийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслөөс санхүүжүүлсэн.

Дараагийн ээлжинд Улаанбаатар хотод Барилгын Политехникийн коллеж, Төв аймгийн Батсүмбэр сум дахь МСҮТ-ийн дэргэд чадамжийн төвүүд тус тус байгуулах ажил үргэлжилж, тун удахгүй үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Эх сурвалж: ХНХЯ


"Авто зам, гүүрийн мэргэжлийн чадамжийн төв" байгууллаа   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй