Шууд Chart

Н.Төгсцогтын тулаан хойшлогдож, долоодугаар сард болно

2021-05-18 09:14:59

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин “King tung” хочит Н.Төгсцогтын энэ сарын 29-нд болох байсан тулаан цуцлагджээ.

Энэ талаар тэрбээр “Сайн байцгаана уу? Тавдугаар сарын 29-нд товлогдсон тулаан маань цуцлагдлаа. Гэхдээ долоодугаар сард аваргын бүсний төлөө тулалдахаар болсон шүү” хэмээн бичсэн байна.

Түүнийг аваргын бүсний төлөө Гари Рассел Жуниортой дахин тулалдана гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Хоёр тулаанч 2020 оны хоёрдугаар сарын 8-нд тулалдаж, Гари Рассел Жуниор ялсан биээ. Өдгөө 32 настай Гари Рассел Жуниорын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 32 тулаан хийж, 31 ялж, нэг ялагджээ.

Тэрбээр 2015 оноос хойш WBC холбооны хагас хөнгөн жингийн аваргын бүс эзэмшиж буй бөгөөд 2014 онд WBO холбооны аваргын бүсний төлөө Украины Васил Ломаченкотой тулалдан ялагдал хүлээсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогтын тулаан хойшлогдож, долоодугаар сард болно  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй