Шууд Chart

Кристиано Роналдо буурь сэлгэх гэж байгаа юу

2021-05-18 09:47:38

Хөлбөмбөгийн дэлхийн од Кристиано Роналдо Ювентүсээс явах бэлтгэлээ базааж байна. Португалын супер хөлбөмбөгчин К.Роналдо энэ улирлыг дуусгаад Ювег орхих бололтой. Түүний Турин дахь байшингийн гражаас 17 сая еврогоор үнэлэгдэх тансаг зэрэглэлийн долоон ширхэг төмөр хүлгийг Португал руу ачуулж явуулжээ.

Роналдогийн хөрш хэлэхдээ "Гурван жилийн өмнө Роналдог ирэхэд хоёр том ачааны машинаас түүний машинуудыг буулгаж байсан. Өчигдөр 23:30 цагт цонхоор харахад яг тийм ачааны машин ирчихсэн машинуудыг эргүүлээд ачиж байсан. Харин Роналдо гудамжны эсрэг талд зогсоод хянаж байсан. Хэрвээ та бүхэн надаас асууж байгаа бол ... Тиймээ Роналдо явах гэж байна" гэжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар К.Роналдог ээжийнхээ үгэнд орж Потугалын Спортинг клуб руу явах нь хэмээн шуугиж эхэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кристиано Роналдо буурь сэлгэх гэж байгаа юу  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй