Шууд Chart

Анхны шигшээ багийн тамирчид олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнууллаа

2021-05-18 10:14:40

1959 онд байгуулагдсан Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тамирчид болох Б.Рэндоо, Г.Цэрэндорж, Ж.Агваанпунцаг нар олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаалаа.

МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, гавьяат тамирчин Б.Буман-Учрал, МХБХ-ны ахмадын Зөвлөлийн дарга Л.Энхбаатар, “Дэрэн” клубийн захирал Г.Мөнхчулуун нар хөл бөмбөгийн зүтгэлтнүүддээ шагналыг нь гардуулж баяр хүргэв.

Анхны шигшээ багийн тамирчдаас гадна О.Чингэс, Ю.Сайнхүү нар олон улсын хэмжээний мастер гэх эрхэм хүндтэй шагнал хүртсэн юм.

Шагналын хур үүгээр тасраагүй бөгөөд Г.Цолмон, Л.Золбаяр, Н.Номинбаяр, Э.Сарангэрэл, Г.Шинэцэцэг, Э.Очирмаа гэсэн эмэгтэй хөл бөмбөгчид, “Атлетик 220” клубийн тоглогч Г.Ёндонжамц спортын мастер цолоор тус тус шагнууллаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Анхны шигшээ багийн тамирчид олон улсын хэмжээний мастер цол тэмдгээр шагнууллаа  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй