Шууд Chart

МҮОНРТ-ийн удирдлагууд ОХУ болон БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа

2021-05-20 15:30:40

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНТ-ийн захирал Р.Тулга, МҮОНР-ийн захирал Т.Бямбатогтох нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа.

Тэдний уулзалтын зорилго нь дээрх улсад уран бүтээлчид болон мэргэжилтэн солилцох, техник хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын олон улсын нэвтрүүлгийн форматыг Монгол Улсад нутагшуулах (франчайз эрхээр) талаар ярилцлаа.

Мөн Монголын дуу хоолой радиогийн Хятад хэлний мэргэжилтнүүдийг сургах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх, БНХАУ-ын “CCTV”, ӨМӨЗО-ны “Одон” телевизтэй хамтарч уран бүтээл, томоохон шоу нэвтрүүлэг бэлтгэх, тус улсын зах зээлд гаргах боломжийг судалж өгөх зэрэг хүсэлт, санаачилга дэвшүүлсэн юм.

Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовтой уулзсан юм. Тус уулзалтын эхэнд И.К.Азизов МҮОНРТ-ийн Ерөнхий захиралаар томилогдоод удаагүй байгаа А.Бүрэнбаатарт баяр хүргэж, амжилт хүсэв.

А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн боловсон хүчнийг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх, Оросын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээн бэхжүүлэх, ажилтнууд солилцох, урт богино хугацаагаар дадлагажуулах санал солилцсон юм.

Үүнд И.К.Азизов таатай хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Ялангуяа 2014 оноос үйл ажиллагаа нь зогссон Оросын дуу хоолой радиогийн Монгол хэлний редакцийг сэргээн байгуулах талд анхаарч туслах хүсэлт тавьсныг хүлээн авлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн удирдлагууд ОХУ болон БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа  
Үзсэн: 1418 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй