Шууд Chart

Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ

2021-05-21 08:39:42

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав. 

Тодруулбал:

-       Цэнгэг устай нуур, байгалийн үзэсгэлэн бүхий бүс - Хөвсгөл

-       Олон ястны зан заншил, соёлын онцлог бүхий өндөр уулын бүсийн экосистемт бүс – Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай

-       Түүх, соёлын үнэт дурсгал бүхий бүс – Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Орхон

-       Эх газрын өвөрмөц, онгон байгаль, палеонтологийн олдвор, ховор ан амьтан бүхий бүс – Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь

-       Их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой дурсгалт газар бүхий бүс – Дорнод, Хэнтий, Сүхбаатар

-       Улаанбаатар хот орчмын бүс – Дархан, Төв, Улаанбаатар гэж хуваан хөгжүүлэх юм.

Зүүн бүсэд түүх, байгаль, соёлын аялал жуулчлал, ялангуяа түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх хөгжих өндөр боломжтой гэж үзэж байна. Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан 1,046 зочид буудал, жуулчны бааз байдгийн 29 зочид буудал, 42 жуулчны бааз нь зүүн бүсэд байрладаг. Үүнээс Хэнтий аймагт 2,045 ор хоногийн хүчин чадал бүхий 10 зочид буудал, 36 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд тус аймагт дотоодын 65 мянга гаруй жуулчин 13,2 тэрбум, гадаадын 6,000 гаруй жуулчин 8,6 тэрбум,  нийт 21,7 тэрбум төгрөгийн үр өгөөжийг аймгийн эдийн засагт оруулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолтын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Ерөнхий сайдын зөвлөх П.Цэцэгбадам нар багтжээ.


Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй