Шууд Chart

“Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” ОУ-ын фестиваль маргааш эхэлнэ

2021-05-21 14:58:51

Дэлхийн хамгийн олон улс үндэстний хүүхэд багачуудад хөл бөмбөгийн спортын гайхамшгийг мэдрүүлж, нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг “Football For Friendship” хөтөлбөрийн цахим тэмцээн маргааш эхэлнэ.

Тус хөтөлбөр нь 2013 оноос өдийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Монгол хүүхдүүд хоёр дахь удаагаа тус хөтөлбөрт хамрагдаж байна.

2018 онд Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар “Нөхөрлөлийн Төлөөх Хөл бөмбөг” хөтөлбөрт амжилттай хамрагдаж, олон улсын хүүхдүүдтэй хүч сорьж, Оросын ДАШТ-д улсынхаа тугийг намируулж байсан билээ.

Цар тахлын улмаас уг хөтөлбөр “F4F World” цахим тоглоом хэлбэрээр явагдах болсон. Монгол улсыг төлөөлөн “Дэрэн” клубийн өсвөрийн хөл бөмбөгчид болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар маргаашаас 29-н хүртэл болох “F4F World” тэмцээнд оролцох юм.

Б.Төгөлдөр БНАСАУ, БНСУ, Филиппин, Гуам, Гвиней улсын тамирчидтай нэг баг болсон бол Н.Ананд Шинэ Зеландын гурав, Австралийн нэг тамирчинтай баг болж гар нийлүүлэн тоглож байна.

Тоглоомын тухай товч танилцуулбал нэг баг таван гишүүнээс бүрдэх тоглоход хялбар, сонирхолтой супер хүчийг багтааснаараа жирийн хөл бөмбөгөөс сонирхолтой, бага насныхан тоглоход тохиромжтой цахим хөл бөмбөгийн төрөл юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” ОУ-ын фестиваль маргааш эхэлнэ   
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй