Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-06-17 17:21:58

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Хангай нурууны арын Чулуут, Хойт Тамир, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Сэлэнгэ, Орхон, Туул, Хэрлэн, Онон, Хүдэр, Хараа, Ерөө, Түргэн, Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 18-ны өдөр Туул / Алтанбулаг, Лүн/, Сэлэнгэ / Зүүнбүрэн, Сүхбаатар/, Орхон /Хархорин, Өлзийт/, Хэрлэн / Чойбалсан/ , Халх /Ялалт баг / орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж нутагшиж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-06-17


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй