Шууд Chart

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд бүтээлч илтгэл арга хэмжээ зохион байгуулна

2021-07-07 10:24:25

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 34 агентлагуудын дунд “City Agencies Ignite talk” арга хэмжээг өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны 13:00-15:00 цагийн хооронд Zoom платформ ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэ нь албан ёсны олон улсын франчайз “Ignite talk” эрхийн дагуу байгууллага бүр өөрсдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

“Ignite talk” арга хэмжээ нь анх 2006 онд Вашингтоны Сиэтл хотод зохион байгуулагдаж байсан. Харах өнцгийг илтгэлийн өвөрмөц форматаар нэгтгэн хүргэдэг арга хэмжээ юм. Илтгэгч бүр 20 слайдыг ашиглах бөгөөд 15 секунд тутамд автоматаар зураг солигдоно. Үр дүн нь хурдан, өвөрмөц, сонирхолтой илтгэлүүд ердөө таван минут үргэлжилнэ.

“Hub Innovation Center” фэйсбүүк хуудсаар лайв үзэх боломжтой. 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд бүтээлч илтгэл арга хэмжээ зохион байгуулна  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй