Шууд Chart

Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна

2025-09-06 14:23:48

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 13:22 цагт ирсэн.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Алба хаагчдыг очиход 10х10 метрийн хэмжээтэй агуулахад хөөсөнцөр, тоног төхөөрөмж шатаж байсан бөгөөд 13:40 цагт тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй