Шууд Chart

БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

2025-09-07 12:04:56

БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрээр 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. 

Байлдагчаар цэргийн алба хаах үедээ  1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч, их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. 

Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн юм. Л.Аюуш баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут,  ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын удирдлага алба хаагчид, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 256-р ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй