
Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг.
Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна.
“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг олон нийтэд уриалах юм.
“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,
- Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж,
- Чоймболын гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
- Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- С.Зоригийн гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Д.Чойдогийн гудамж,
- С.Жамъяан гүний гудамж,
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.
Мөн зах, худалдааны төвүүд ажиллахгүй, Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй. Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна.
НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгнө.
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно | ||
Үзсэн: 133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.