
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож байна.
Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна.
Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух юм. Энэ зуухыг өвлийн цагт газаар ажиллуулж, зундаа гал түлж болдог. Мөн дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температурын болоод газ алдалтыг хэмжих мэдрэгчүүдтэй.
Түүнчлэн байшингийн айлууд зуухны тогооны хэсгээр паарны холболтоо халааж болох юм. Гурван төрлийн, өөр өөр хүчин чадалтай зуух бий. Энэ зуух нь цахилгаан хэрэглэхгүй, газаар ажиллана. Өвөл хараахан туршаагүй байгаа ч бүтэн дулаалгатай айл 40 хэмийн хүйтэнд долоо хоногт 30-40 кг газ хэрэглэнэ гэж тооцож байна. Ингэж хэрэглэвэл өвлийн улиралд нэг айлын хэрэглээ 400-450 мянган төгрөг гарна. Энэ бол зөвхөн халаалтын зориулалттай зуух юм” гэв.
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна | ||
Үзсэн: 199 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.