Шууд Chart

Азийн Залуучуудын III Наадмын медалийн загварыг танилцуулав

2025-09-07 10:25:21

2025 оны аравдугаар сарын 22-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсад зохион байгуулагдах “Азийн Залуучуудын III Наадам”-ын шагналын медалийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү наадам нь тивийн залуу тамирчдын ур чадвар, эв нэгдлийг харуулах чухал үйл явдал байх болно.

Уламжлалт алт, мөнгө, хүрэл өнгө бүхий медальд наадмын албан ёсны бэлгэ тэмдэг байрлаж, түүнийг хүрээлсэн уран хийцүүд нь “Bahrain” хэмээх үгнээс сэдэвлэгдэн, тус улсын соёл, үндэсний онцлогийг илэрхийлж байна.Наадмын үеэр нийт 1,677 медаль 24 спортын төрлөөр тараагдах бөгөөд үүнд:

  • 505 алт
  • 503 мөнгө
  • 669 хүрэл багтаж байгаа юм.

Азийн залуучуудын наадмын тамирчид усан спорт, хөнгөн атлетик, бадминтон зэрэг уламжлалт төрөлд оролцохын зэрэгцээ тэмээний уралдаан, цахим спорт (е-спорт), далайн эргийн хүндийн өргөлт зэрэг өвөрмөц төрөлд өрсөлдөнө.

Мөн жүдо, жиү-жицү, кабадди, таеквондо зэрэг тулааны төрлүүд багтсан бөгөөд багийн спортын төрлүүд болох сагсан бөмбөг, футзал, волейболын төрлүүд ч багтсан байна.

Энэ удаагийн наадамд Азийн 5,000 гаруй залуу тамирчин оролцохоор төлөвлөгдөж байна.  Медалийн загвар олон нийтэд ил болсон энэ мөчөөс эхлэн Бахрейн улс тивийн залуу оддыг хүлээн авах бэлтгэлээ улам эрчимжүүлж эхэллээ.

 


Азийн Залуучуудын III Наадмын медалийн загварыг танилцуулав  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй