
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Канадын Засгийн газраас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд
Төрийн албан хаагчдыг олон улсын жишгээр бэлтгэх, кредит сонгох, цахим сургалтыг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуультай хамтран ажиллаж байна.
Төгсөлтийн үеэр “Бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үед шинэ ур чадвар, шинэ дадал хэвшилд суралцахад дэмжлэг болох зорилготой” гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлсэн үгэндээ онцолсон юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Ивкофф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд захирал, доктор Франческо Манчини нарын албаны хүмүүс оролцлоо.
Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуультай хамтран ажиллаж байна | ||
Үзсэн: 875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.