Шууд Chart

Авто замын трасст орсон айлуудын хашааг чөлөөлж байна

2021-09-22 10:08:21

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооноос эгц хойшоо гадна тойруу хүртэлх 1.7 км авто замын ажил 53 хувьтай үргэлжилж байна.

Энэ ажлын хүрээнд 1250 метр урт авто замын хашлага суулгаж, 360 метр зорчих хэсэгт байгалийн чулуун хучилт, 600 метр зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэлийн ажил хийж гүйцэтгэжээ.

Мөн авто замын трасст өртсөн 18 айлын хашааг чөлөөлөх ажлыг хийж байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар


Авто замын трасст орсон айлуудын хашааг чөлөөлж байна  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй