Шууд Chart

Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна

2021-09-22 10:36:51

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ сарын сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-26-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй