
Error loading player: No playable sources found
“Татварыг нэмэгдүүлэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордон дахь Иргэний танхимд боллоо.
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн юм.
Тэрбээр, “УИХ-аас 2012 оны 11 дүгээр сард баталсан Тамхины хяналтын тухай хууль өнөөдрийг хүртэл шүүмжлэл, талархал дагуулсаар байна. Гэхдээ талархал нь шүүмжлэлээс хавьгүй олон байгаа. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдрийг 20 жилийн турш тэмдэглэсээр ирлээ. Энэ жил дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг “Татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” гэсэн уриатайгаар тэмдэглэж байгаа. Бид ч мөн энэ боломжийн талаар шийдвэр гаргах түвшний хүмүүст энэ тухай дуулгахаар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэсэн юм.
Түүний дараа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг тамхин бүтээгдэхүүний татвар, Монгол Улсад тамхины хэрэглээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол тамхины татварыг нэмэгдүүлэх гэж тэрбээр мэдээлэлдээ дурдсан юм. Үүнийг олон улс батлаад байгаа бөгөөд тамхины үнэ өсөхөөр үнийн хэлбэлзэлд мэдрэг байдаг хүүхэд, залуучуудын тамхины хэрэглээ эрс буурах боломжтой байдаг аж. Тамхины өндөр үнэ нь тамхинаас гарахад дэмжлэг болж, тамхинд орох явдлыг эрс бууруулдаг аж. Хайрцаг тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ нь өндөр хөгжилтэй орнуудад дөрвөн хувиар, хөгжиж буй орнуудад найман хувиар буурдаг байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг тамхины татварыг нэмэгдүүлснээр татварын орлогоо нэмэгдүүлэн, тамхины хэрэглээг ч бууруулж чадсан улс орнуудын жишээг мөн ярьсан юм.
Татварыг нэмэх замаар тамхины хэрэглээг бууруулах боломжийн талаар хэлэлцлээ | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.