Шууд Chart

Иргэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа цахимаар авч байна

2021-10-20 14:36:42

Засгийн газрын ээлжит хуралдаанд авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулга хийж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, цахим үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд хийж буй ажлын талаар онцолж мэдээллээ.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй цахимаар олгох ажлыг эхлүүлснээр 2021 оны аравдугаар сарын 1-17-нд 2983 иргэн, хуулийн этгээд цахим гэрчилгээ, кадастрын зургийг хэвлэж авсан бөгөөд нийт 58 сая 147 мянган төгрөг хэмнэсэн байна. 


Иргэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургаа цахимаар авч байна  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй