
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтыг данс бүрээр нь авч үзвэл, дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт 75 хувиар буурч 92 сая ам.доллар болсон байна.
Харин компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой зээлийн эх үүсвэрийн санхүүжилт 27 хувиар буурч 266 сая ам.доллар болжээ. Тиймээс ч, Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан эдийн засгийн зөвлөл гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс тэдний гомдлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн ирэх сарын 19-21-нд бизнесийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт зохиохоор боллоо. Үүнд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч оролцож, 150 гаруй компани төслөө танилцуулах юм байна.
Дүрмийн санд оруулсан хөрөнгө оруулалт буурчээ | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.