Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

2021-11-15 15:17:50

Арваннэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байсан ба зарим жижиг болон дунд зэргийн голуудад мөсөн бүрхүүл тогтож эхэлсэн бол томоохон голуудад мөсний үзэгдэл идэвхижих процесс үргэлжилж байна. 

Цаашид цаг агаар хүйтрэхийн хирээр гол мөрөн, нуурын мөсний зузаан ихсэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2021-11-11


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй