Шууд Chart

Чуулган эхэллээ

2014-05-30 10:09:34

УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Уг хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан ч Засгийн газраас дахин боловсруулж үдээс хойш УИХ-д өргөн барьсан юм.

Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийж байна. Үүний дараа гишүүд асуулт асууж саналаа хэлэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулган эхэллээ  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй