Шууд Chart

Зээлийн хэмжээ буурвал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасна

2014-05-30 10:39:26

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Уг хуулийн төслийг өчигдөр үдээс өмнө чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан ч Засгийн газраас дахин боловсруулж үдээс хойш УИХ-д өргөн барьсан юм.
 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг хуулийн төслийг өчигдөр унагаасан байтал яагаад дахин ороод ирсэн байгааг лавласан юм. Түүнчлэн дахин өргөн барьсан хуулийн төсөлд өрийн хэмжээг багасгасан байгаа нь сайн байна гэлээ. Гэхдээ ингэж өрийн хэмжээг багасгаж байгаа нь эдийн засгийн бусад үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлөхийг тодруулсан.
Харин Сангийн сайд Ч.Улаан Засгийн газар шуурхай хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчилгүйгээр дахин өргөн барьсан гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн зээлийн хэмжээ буурч байгаа учраас эдийн засгийн зарим үзүүлэлтүүд, тухайлбал хувийн хэвшилд оруулах хөрөнгө оруулалт буурч байгаа гэдгийг хэллээ.
 
Харин хуулийн төслийг дахин өргөн барьсан нь хууль зөрчөөгүй, УИХ-ын дэд дарга хуулийн төслийг хүлээн авч, өчигдөр орой Төсвийн байнгын хороо хуралдсан гэдгийг мөн хэлэв.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Зээлийн хэмжээ буурвал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасна  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй