Шууд Chart

Захиргааны шүүхэд газрын маргаан зонхилж байна

2014-05-30 13:27:39

Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс Захиргааны хэргийн дагнасан шүүхээр 10 жил шийдвэрлэсэн нийт хэрэгт ямар төрлийн маргаан зонхилж байгаа талаар судалгаа хийжээ.

Судалгааны дүнгээс үзвэл Газрын тухай хуулиуд болон Төрийн албаны тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг маргаан давамгайлж байгаа аж. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэгт газрын маргаан 23.6, төрийн албаны маргаан 15.7, татварын маргаан 10.3, ашигт малтмалтай холбоотой маргаан 8.1, эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 7.2, сонгуулийн маргаан 6.9 хувь, бусад маргаан үлдсэн хувийг тус тус эзэлж байна.
 
Өнгөрсөн 2013 оны байдлаар гэхэд Захиргааны хэргийн шүүх газрын 280 маргаан шийдвэрлэснийг өмнөх онтой нь харьцуулбал 33.3 хувиар өссөн аж. Түүнчлэн төрийн албаны  маргаан 203-ыг шийдвэрлэсэн нь өмнөх оноосоо 52.6 хувиар өссөн байна. Харин 2013 онд өмнөх онтойгоо харьцуулбал ашигт малтмалын маргаан 39.5, татварын маргаан 11 хувиар тус тус буурчээ.
 
Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татагддаг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны дотроос бүх шатны Засаг дарга дийлэнх хувийг эзэлж байгаа аж.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Захиргааны шүүхэд газрын маргаан зонхилж байна  
Үзсэн: 1812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй