
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Уг хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж батласан тул УИХ-ын Төсвийн байнгын хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны завсарлагаар хэлэлцэж дэмжсэн байна.
Асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу уг хуулийн төслийг батлахад санал хураахад гишүүдийн олонх буюу 78.8 хувь нь зөвшөөрсөн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.