Шууд Chart

УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадны иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй

2021-11-27 14:08:57

Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай "Ковид-19"-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ өчигдөр /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
 
1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх,
 
2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах,
 
3. Өнөөдөр Өмнөд Судан Улсаас ирэх "Энхийг сахиулагчид"-ыг тусгаарлах /Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй/
 
4. Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах,
 
5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК гаргалаа.
 
"Ковид-19"-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Маливи, Израил, Хонконг, Бельги зэрэг улсад бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадны иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй  
Үзсэн: 14015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй