Шууд Chart

“Хангайн цом” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ

2021-12-02 13:54:16

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Архангай аймгийн “Хантамир” утга зохиолын нэгдэл “Хангайн цом” яруу найргийн наадам боллоо.

Энэ жилийн яруу найргийн наадам халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч Сунтарын Лувсанпэрэнлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан түүний нэрэмжит болж байгаагаараа онцлог болов.

“Хангайн цом” яруу найргийн наадам нь 1980-аад оноос үүдэлтэй бөгөөд зөвхөн аймгийнхаа хэмжээнд тэмдэглэдэг байсан бол 2018 оноос улсын хэмжээний болгон өргөжээ.

Энэ жилийн наадамд 21 аймгаас 86 бүтээл ирснээс шилдэг 15 найрагчийг шалгаруулж,  МЗЭ-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зохиолч М.Амархүү тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Наадмын шүүгчээр Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байгаа зохиолч яруу найрагч О.Содномпил, П.Батхуяг болон Архангай аймаг дахь утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Ц.Мөнхбаяр, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нар шүүн тунгаалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хангайн цом” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ   
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй