Шууд Chart

“Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг өнөөдөр дахин тоглогдоно

2021-12-05 15:04:33

Ардын хувьсгалын 100, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн түүхт их ойг тохиолдуулан Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг өнөөдөр 17:00 цагаас дахин тоглогдоно.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийсэн тус жүжгийн найруулагчаар Төрийн соѐрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан бөгөөд тус жүжиг нь Мянганы суут дэлхийн хүнээр тодорсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн угтал болж буйгаараа онцлог юм.

Жүжгийн гол үзэл санаа бол Монголчуудын мөн чанар, нэн ялангуяа эр хүний нөхөрлөлийн үнэт зүйл бөгөөд энэ нь Чингис хаан, Гүр хаан Жамух хоѐрын андлалын дуулал гэж болно.

Тэд Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг идэр залуугаасаа эхлэн хэлэлцэж, талын нүүдэлчдийг хамтран хурааж чадахгүй аваас хоѐр талд гарч хуваан нэгтгэх улс төрийн үйл ажиллагааг чигээ болгоно. Хэн нь хаан болохыг тэнгэр газрын ивээл, түмэн олны хүрээлэл харуулна хэмээн тангараг өргөдөг. Эцэстээ Чингис хаан даяар олны сэтгэлийг хурааж, Их төрийн эзэн, Хаадын хаан болсноор өндөрлөнө.

Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/

Уран сайхны удирдагч – Н.Ганхуяг /УГЗ/

Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Ерөнхий зураач- Т.Ганхуяг /СТА/

Хөгжмийн зохиолч –Т.Сэр-Од /УГЗ/

Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/

Хувцасны зураач- Д.Отгонзаяа /СТА/

Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Ассистент найруулагч –Э. Ёндоншарав /СТА/

Туслах найруулагч - О. Итгэл /СТА/

Жүжиг чимэглэлийн эрхлэгч - Н.Батбилэг /СТА/

Гэрэл, дууны найруулагч- Я.Батсайхан /СТА/

Гол дүрд:

Тэмүжин   /Чингис хаан/ Г.Амгаланбаатар, Б.Шинэбаяр

Жамух /Гүр хаан / М.Түвшинхүү, О.Майдарравжаа

Бөртэ хатан Г.Номин-Эрдэнэ, Д. Хулан

 II дүрд:

Өэлүн эх Ж.Оюундарь/УГЖ/, Б. Золзаяа

Хасар Д.Баттөмөр

Боорчи Ц.Жаргалсайхан

Мухулай Ц.Рагчаа

Тоорил Ван хан Б.Жаргалсайхан /АЖ/

Бэлгүтэй И.Дашнамжил              

Соёухай Н.Баярмаа

Туслах дүрд:

Нэгүдэйн Цагаан гоо П.Цэрэндагва /АЖ/

Алунгоо эх Н.Сувд /ТС, АЖ/

Сорхон шар Г.Равдан /АЖ/

Алтан улсын элч З.Жарантав /УГЖ/

Мүнлиг эцэг Ж.Пүрэвдорж /СТА/

Хөхөчү бөө О.Гэрэлсүх /СТА/

Хорчи ноён Б.Шинэбаяр /СТА/

Үзэгдлүүдийн дүрүүдэд:

Хоогчин эмгэн Ц.Баясгалан /СТА/

Аргасун хуурч О.Майдарравжаа

Хадаан М.Тогтохжаргал /СТА/

Сача Бэхи Ц.Төгсбилэгт /СТА/

Алтан Т Сэргэлэн

Хучар Б.Золжаргал/СТА/

Сочихэл эх Д.Асардарь

Мөнгөлүнгоо Т.Анхзул

Чилэгэр бөх О.Самданпүрэв

Сабур Г.Ганбат

Жаха Хамбу О.Итгэл /СТА/

Шөвөг А.Чингүн /СТА/

Зэв Ц. Анхбаяр

Зэлмэ О.Майдарравжаа

Таргудай Хирилтуг Б.Ганзориг

Хулан хатан О.Хонгорзул

Тэмүжин /бага нас/ М.Баяржавхлан                            

Жамух /бага нас/ Х.Ган-Эрдэнэ

Олны хэсэгт: П.Мягмарсүрэн, Д.Хулан, С.Идэрмаа,Э.Гүнхүслэн, Б.Чинзориг, Б.Билгүүн, Б.Пүрэвсүрэн, Х.Алтанзагас, Э.Чинхүслэн, Г.Отгонбат, Т.Хүслэн, В.Уртнасан, Д.Сугарбаатар, Г.Зулбаяр, Н.Билэгт, Х.Сумьяадорж, Б.Алтжин, Г.Эрдэнэт-Од, Б.Буяндэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Б.Чингүнжав, А.Тайван, Д.Тэгшбуян, Г.Сумьяагарав, Г.Алимансаран, С.Баасанхүү, Б.Төгөлдөр, М.Марал, Б.Болормаа, А.Ихэрчимэг, Л.Өлзийнаран, Ө.Мөнгөнсувд.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг өнөөдөр дахин тоглогдоно  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй