
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид
Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэхээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдэлж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн этгээд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсээ иргэдийн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан зарж борлуулсан нь тогтоогджээ.
Иймд иргэдийг бичиг баримтаа гээсэн тохиолдолд шуурхай холбогдох байгууллагад бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ташрамд дуулгахад, Энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд хулгайн 2970 гэмт хэрэг бүртгэгджээ.
Зах, худалдааны төвөөс хулгайлсан эд зүйлсээ иргэдийн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан борлуулдаг байжээ | ||
Үзсэн: 4343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.