Шууд Chart

Н.Батбаяр сайдыг огцруулна гэдэг санал МАН-ын хариуцлагагүй байдлыг илтгэж байна гэв

2014-06-02 13:32:42

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж Эдийн засгийн эрчимжүүлэх тогтоолын төслийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна.

Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдээр Сангийн яамны мэдээллийг сонсчээ.
 
Мөн өнөөдрийн хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр болсныг танилцуулж АН-ын бүлэг дэмжсэн байна. Тиймээс Ерөнхий сайд энэ долоо хоногт ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн хүний нэрийг УИХ-д өргөн барих ажээ.
 
Үүнээс гадна МАН-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Ерөнхий сайдаас мэдээлэл сонсчээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын зүгээс улс орны эдийн засагт үүссэн нөхцөл байдал, хүндрэлээс маш шуурхай гарч, эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газартаа 100 хоног идэвхитэй ажиллах даалгавар өгсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх энэ үед Эдийн засгийн сайдыг нь огцруулна гэдэг МАН хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж ойлгож байна" гэлээ. Эдийн засгаа эрчимжүүлж, дээшлүүлэхэд аль аль талын дэмжлэг чухал хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчин эсэргүүцэх, үгүйсгэх, огцруулах үйлдэл хийхээс өөр ажил хийхгүй байна гэж АН-ын зүгээс шүүмжилсэн байна. Мөн АН-аас эдийн засгийн нөхцөл байдлын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх мэдээллийг судалж, удахгүй олон нийтэд танилцуулахаар болсон байна.
 
Үүний дараа бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
 
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног үр дүнгээ өгөхгүй бол ямар ч хүнд хариуцлага тооцох шаардлагагүй гэж АН-ын бүлэг үзэж байна уу?
-Ямар үед хариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх вэ гэдэг дээр АН нэг байр суурьтай байгаа. Хэрэв бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бүрдүүлэхийн тулд Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр нь байлгаж ажил хийлгэнэ.
 
-ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг Ерөнхийлөгч гаргасан байсан. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайд ҮХАА-н сайдын нэрийг дэвшүүлэхдээ хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бичгээ солилцсон гэсэн мэдээлэлтэй байна. Өнөөдөр ямар хууль үйлчилж байна. Тэр хуулийн дагуу зохицуулагдаад явна.
 
-АН-ын зарим гишүүн бие даагчид, эвслийн бүлгийн гишүүдтэй хамтран албан бус бүлэг байгуулахаар болсон талаар мэдээлэл яваад байна?
-Манай намын гишүүдээс намынхаа бодлогоос ухраад албан бус бүлэг байгуулна гэсэн мэдээлэл ирээгүй. Тэгэхгүй байх гэж найдаж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батбаяр сайдыг огцруулна гэдэг санал МАН-ын хариуцлагагүй байдлыг илтгэж байна гэв  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
123.121.197.xxx [123.121.197.xxx] 2014-06-02 14:00
Hen ch gesen aldaj onoj, tuuniig ni hajuunaas ni helj zasaj zalruulj yavdag bizdee. Ene nohod yaachihsan humuus ve?! aldaa onoog ni helsen hunii hyalaij haran bidniig muuhai haragduulah gelee geed l 2 avgai hereldej baigaa yum shig zagnah yum.Hediid neg uls toriin huchin shig byadtai, zangaragtai zan garaj surah boldoo...?!

123.121.197.xxx [123.121.197.xxx] 2014-06-02 13:56
Zarim neg shashnii urasgaliin noloond gun avtsan harahad eruul hun shig atlaa yum asuuhaar ilerhii yumiig buruu talbarlaad irdeg gesen. En e AN-iin heseg nohod tiim bolchihdson baih aa.Yamar ch hun eruul saruulaar bodvol bolohgui butehgui yumnaasaa erthen shig l salahiig boddog bizdee

123.121.197.xxx [123.121.197.xxx] 2014-06-02 13:53
He he. D.Erdenebat,N.Altanhuyag nart l lavtai naihgui dee.Oor hend naidah yum bol
123.121.197.xxx [123.121.197.xxx] 2014-06-02 13:53
He he. D.Erdenebat,N.Altanhuyag nart l lavtai naihgui dee.Oor hend naidah yum bol

Бидэнтэй нэгдээрэй