Шууд Chart

Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2021-12-13 13:44:11

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал,

“Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үеэс хойш маш их зүйл өөрчлөгдсөн байна. Ялангуяа хөл бөмбөгийн спорт тодорхой хэмжээнд хөгжжээ. Спорт бол хүмүүсийг нэгтгэдэг зүйл. Тиймээс хөл бөмбөгийн спортыг бизнестэй уялдуулан хөгжүүлэх, хамтран ажиллахад анхаарна” хэмээв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Италийн “Интеза Санпаоло” банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй