
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Д.Дэмбэрэл: Авлигатай тэмцэж ялахгүйгээр эдийн засгийн том зорилтуудыг шийдэхэд маш хэцүү”, “Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгой төслийн 34 хувьд ногдох өрийг тэглэх санал ирүүллээ”, “Б.Жаргалсайхан: Бид зарчимгүй, жудаггүй байдаг учраас хилийн боомилолтод байгаа юм” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “ОЛОН ӨНГӨ: Амралтаар нь хүүхдүүддээ анхаарал хандуулъя”, “Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа – III”, “Хүлээн авалтын багцын дундаж үнэ 100-140 мянган төгрөг байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт ““Рио”-гийн захидал нь Монголын ялалт гэхээсээ харилцан ойлголцол, бас гадагшаа илгээсэн зөв “мессеж” болно”, “О.Одбаяр: Зургаан бодлого бүх салбарт үүссэн “түгжрэл”-ийг шийднэ”, “Хүхрийн давхар исэл хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.