Шууд Chart

Энэ жил 68 тэрбум төгрөгөөр 12 уулзвар шинэчилнэ

2014-06-02 16:11:47

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр “Гудамж” төслийн холбогдох албаныхан оролцож мэдээлэл хийлээ. 

“Гудамж” төслийн хүрээнд өнгөрсөн онд нийтдээ 50 тэрбумын хөрөнгө оруулалт бүхий 18 уулзвар, Чингисийн өргөн чөлөө болон Хүй долоон худгийн ажлыг хийж гүйцэтгэжээ.
 
Төслийн хүрээнд нэг уулзварыг хийхэд дунджаар 1-1.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нэг уулзварын нийгэм, эдийн засаг болоод байгаль орчны хүчин зүйлийг тооцвол 1-1.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилд хийсэн нийт 18 уулзварт 30.5 тэрбум төгрөг зарцуулж 19.3 тэрбум төгрөг хэмнэжээ.
 
Харин энэ онд “Гудамж” төслийн хүрээнд нийт 12 уулзварын шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөжээ. Тус 12 уулзварын ажилд нийт 68 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
 
Үүнээс гадна энэ онд аймгуудад мөн “Гудамж” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 41 тэрбумын хөрөнгө оруулалт хийх тус ажил одоогоор сонгон шалгаруулалтын үедээ явж байгаа аж.
 
Үүнээс гадна уулзалтын үеэр Туулын гол дээгүүр баригдах нийт 25 км хурдны замын ажлын талаар мэдээллээ.
 
Хурдны замын ажлын хувьд Хятадын Засгийн газраас санал болгосон нийт дөрвөн компани байгаа бөгөөд энэ сарын 16-нд тус компаниудаас ирсэн ажил гүйцэтгэх саналуудтай танилцаж ажлаа эхлүүлэх ажээ. Түүнчлэн Туулын хурдны замд Хятадын Засгийн газраас 193 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм байна. 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ жил 68 тэрбум төгрөгөөр 12 уулзвар шинэчилнэ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй