
Хятадын Чан-Э-5 сансрын төхөөрөмжийн сарнаас авчирсан дээжийн судалгаагаар саран дээр олон удаа галт уул дэлбэрч байсан байх магадлалтайг илрүүлсэн талаар CCTV мэдээллээ.
Мөн дээжин дэх бодисын бүтцийг судалснаар саран дээрх галт уулын магма бүрэлдэх энергийн эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг мэдэхээс гадна галт уулын дахин идэвхжих цаг хугацаа, орон зайн тархалтыг судлан дүгнэх боломжтой болох юм.
Сонирхуулахад, Чан-Э-5 2020 оны 12 дугаар сарын 17-нд сарнаас дээж авч эх дэлхийдээ амжилттай буцаж ирсэн байна.
Саран дээр галт уул дэлбэрч байсан байх магадлалтай | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.