Шууд Chart

Денверийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзав

2014-06-03 08:56:06

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Денверийн их сургуулийн Удирдах ажилтнуудад зориулсан Бизнесийн удирдлагын мастерын сургалтын багш, оюутнуудын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзав. Сургалтад оролцогчид дэлхийн орнуудын бизнесийн чиг хандлага, туршлагыг судлахаар суралцах хугацаандаа зарим улс орнуудад зочилдог байна. 

УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн салбарын талаар танилцуулаад, дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй 10 орны жагсаалтад Монгол Улс багтсан тухай дуулгасан. Түүнчлэн Уул уурхайн яам БНХАУ-ын төрийн өмчит Синопек компанитай жилд 50-80 сая тонн хүрэн нүүрсийг хийжүүлж 15 тэрбум шоо метр шатдаг хий үйлдвэрлэн Улаанбаатар хотыг хангах төсөл хэрэгжүүлж байгаа талаар танилцуулсан юм. Мөн тэрээр бизнесийн салбарыг судлаж байгаа, ажилласан туршлагатай хүмүүсийн хувьд манай орны говь руу явж уул уурхайн компаниудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг газар дээр нь үзэх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Денверийн их сургуулийн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзав  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй