
Шинэ жилийн баярт зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн “Ulaanbaatar Christmas market - 2021” арга хэмжээ өнөөдөр 19:00 цагт нээлтээ хийнэ.
Гар урчууд, жижиг дунд үйлдвэрлэгчид, зураачид, барималчид, хүнсний салбарынхан зэрэг 50 орчим оролцогч хамрагдах дээрх нэгдсэн арга хэмжээг Улаанбаатар дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв 45 жилийнхээ ойн арга хэмжээнүүдийн хүрээнд Соёлын яамны ивээл дор UB art festival, Орос-Монголын хамтарсан МОСТ продюсерын төв, "Mongol made" нэгдэлтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
.
“Ulaanbaatar Christmas market - 2021” арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.