
Хурлын эхэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар MNB-ийн 2021 оны уран бүтээлүүдээс “Монгол бахархал” тоглолт, “Шивээ хиагт” дуурь, “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” нэвтрүүлэг, Соёлын яамны “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд бүтээсэн контентууд, “Цэнхэр дэлгэц” наадамд амжилттай оролцсон уран бүтээлчдийн контент, Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан болоод “Нүүдэлчин зөн” цуврал контент, Арабын нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнд оролцсон “MNB World” сувгийн контентууд, “MNB спорт” сувгийн “Монголын спортын 100 жил” 100 цуврал контент, "Орон даяар" хөгжмийн хөтөлбөр, “Хариуцлагатай нүүдэлчин” төсөл тэргүүтэй уран бүтээлийг онцоллоо.
Үүнээс гадна МҮОНР-ийн подкастууд, “Цөмөөхэй” радио жүжгийг монгол хэл дээрх цахим ном, аудио ном болон подкастын цогц платформд амжилттай байршиж эхэлснийг мэдэгдсэн юм. Мөн “МҮОНРТ гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНХАУ, Япон, Унгар, Чех, Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагатай уулзалт зохион байгуулсан. Энэ хүрээнд МҮОНРТ-ийн шинэ уран бүтээл “Нүүдэлчин зөн” контент ОХУ, Япон, Унгар улсын телевизээр цацагдахаар болсон бөгөөд контент экспортын гэрээг Унгарын талтай үзэглээд байна. Энэ контент удахгүй дэлхийн зах зээлд гарна. ОХУ-ын телевизүүд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Чехийн радио, телевизийн, Канадын телевизийн студийн уран бүтээлчидтэй туршлага солилцох сургалт зохион байгуулахаар болж байна. Дээрх амжилтаа ирэх онд илүү бататгаж ажиллана” гэв. Тэрбээр мөн МҮОНРТ-ийн 2021 оны байгууллагын үйл ажиллагааны хураангуй тойм, ирэх жилийн зорилго зорилтын талаар мэдээлэл хүргэлээ.
Дараагаар нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Захирлын зөвлөлөөс 2021 онд ажлын амжилт, хөдөлмөр үйлсээрээ хамт олноо манлайлсан тэргүүний 39 уран бүтээлч, ажилтныг салбарын, байгууллагын болон бусад шагналаар шагнаж урамшууллаа.
МҮОНРТ 2021 оны ажлын, уран бүтээлийн амжилтаа дүгнэлээ | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.