Шууд Chart

MҮОНРТ-ийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2021-12-28 14:42:41

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдийг Төрийн дээд, одон медалиар шагнаж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төр засгийн шийдвэрийг иргэдэд түргэн шуурхай хүргэхийн төлөө олон жил ажиллаж, хийж бүтээснээрээ түмэн олондоо үнэлэгдсэн,

Салбарынхандаа болон үзэгчдэд УИХ-ын 77 дахь гишүүн хэмээн хүндлэгддэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Алтангэрэл "МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчид, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг, урмын үг хайрладаг жирийн үзэгчдийн дэмжлэг сэтгүүл зүйн салбарт чигийг минь зааж өгдөг юм. Дэлхийн тавцанд туурга тусгаар Монгол Улс байгаа цагт Үндэсний телевизийн алтан цамхаг үргэлж өөдөө байна гэдэгт би огт эргэлзэхгүй. Миний хувьд, ардчилсан хувьсгалаас хойших Монголын найман парламентын долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллалаа. Монголын үе үеийн парламентын сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрт Монголын төрийн түүх тасрахгүй. Сэтгүүл зүйн зөв оршихуйн цаг мөч бүрт эрүүл төр, нийгэм тогтдог. Монголын сэтгүүл зүйн өмнө мэхийе" хэмээв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

MҮОНРТ-ийн тоймч Ж.Алтангэрэлд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ  
Үзсэн: 1501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй