Шууд Chart

Сарлаг, үхрийн шар тосыг хэн ч хэрэглэж болно

2022-01-17 13:06:48

Шар тос нь амтлаг, ширүүн, тослог, хүнд чадалтай. Оюуныг хурцатгана. Дурьдлын эрхтнүүдийг тодруулна. Зориггүй, эргэлзээ ихтэй сэтгэлийг шулуутгана. Биед илчийг үүсгэнэ. Дөрвөн мөч дулаацдаггүй, байнга даарч, жихүүцдэг хүмүүст сайн.
 
Нас хүчийг арвижуулна, урт настай болгоно. Ялгамжтайгаар нүдний харааг сайжруулна. Нялхас болон хөгшин хүмүүст чийрэгжүүлэлт болно. Өнгө, зүс царайг сайжруулж залуу болгоно. Дууг яруу тунгалаг болгоно.
 
Уушги нэвчирсэн өвчин, архаг хууч өвчнүүд, цанх, мэсийн шарх, хатангиршсан биед сайн. Сарлаг, үхрийн шар тос алтан шаргал өнгөтэй, тэгш чанартай учраас ямар ч хүн хэрэглэж болно.
 
Хонины шар тос халуун чанартай улбар шар буюу арай тод шар. Хонины шар тосыг элэг, цөсний асуудалтай хүмүүс хэрэглэх нь тийм ч зохимжтой биш.
 
Ямаа, тэмээний сүүнээс гаргаж авсан шар тос сэрүүн чанартай, цайвар шаргал өнгөтэй байдаг. Өвлийн цагийн тэсгим хүйтэнд шагайн чинээ шар тосыг аманд чихэр адил хүлхвэл зүрхний тамирыг тэжээж, уушгины сулрал хатингаршил арилгадаг.
 
Үс гэзэг ургуулна, өнгө жавхааг тодруулж, бэхжүүлнэ. Бөөрний ус, элэгний галыг тэтгэснээр нүдний харааг тодотгон гялалзсан сайхан нүдтэй болгоно. Хүйтэнд өлчир чийрэг болгоно, халуун цагт амны цангаа тайлна, насыг уртасгана гэж онолын номонд гардаг. Тухайн хүний махбодь болон өвчний мөн чанараас шалтгаалаад хэрэглээг зохицуулна.
 
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Сарлаг, үхрийн шар тосыг хэн ч хэрэглэж болно   
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй