Шууд Chart

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдлаа

2022-01-17 17:51:34

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14 цаг 16 минутад ирц бүрдсэнээр эхлэв.  

Хуралдаанаар Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг буюу “Боловсролын сургалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн  хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэсэн заалтын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл, Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл болон Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын тайланг хэлэлцэх гэсэн дөрвөн асуудал төлөвлөснийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням танилцуулав. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, монгол хэл, уран зохиолын сурах бичгүүдэд үнэлэлт, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулах шаардлагагүй талаар санал хэлж, саналаа тайлбарлав. Ингээд Л.Энх-Амгалан гишүүний гаргасан горимын саналаар дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. 


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдлаа  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй