Шууд Chart

Анааш хамгийн бага унтдаг амьтан...

2022-01-21 08:30:15

Анааш нь Африк тивд амьдардаг салаа туурайтай хөхтөн амьтан юм. Хуурай газар амьдарч буй амьтдаас хамгийн өндөр бөгөөд хамгийн том хивэгч юм.

Нас бие гүйцсэн эр анааш дунджаар 1.191 кг ба эм нь 828 кг орчим байдаг аж. Өндөр нь 4.3-5.2 м ба хамгийн өндөрт бүртгэгдсэн анааш 6 метр хүрч байжээ. Анааш нь голдуу саванна, өвст тал, ойрхог газраар нутаглана. Хуайс мод ихтэй газар дурлана. Арьс нь шаргал бордуу өнгийн толбо хээтэй ба цагаан судлуудаар эрээлжилсэн байдаг ба бүх анааш өөр байдаг.

Анааш нь хөнгөн зөөлөн алхаа, явдалтай ч хэрэгцээтэй үед цагт 55 км-ээс илүү хурдалж чаддаг ажээ. Анаашны зүрх 10 кг хүртэл жинтэй, 60 см урттай том байдаг. Энэ нь зүрхнээс тархи хүртэл хоёр метр зайнд цус шахахад зохицсон ба бусад том хөхтөнөөс хоёр дахин өндөр цусны даралттай юм.

40 см хүрэх урт хэлтэй ба үүгээрээ өндөр модны оройгоос навч зэргийг ороон авч иддэг. Анааш нь хөхтөний дотор хамгийн бага унтдаг амьтан юм. Нэг өдөрт 10-20 минут, уртдаа л 1 цаг гаруй унтдаг аж.

Эм анааш 400-460 өдөр үр төлөө тээж, ихэвчлэн нэг тугал төрүүлнэ. Ховор тохиолдолд ихэрлэдэг байна. Дөнгөж төрсөн нялх анааш 1.8 м өндөр, 50 кг жинтэй байдаг.

Нялх тугал нь хэдхэн цагийн дотор хөл дээрээ тэнцэн гүйж, давхина. Дөрвөн нас хүрээд нас бие гүйцэх ба 25 хүртэл насладаг. Амьтны хүрээлэн зэрэг газар 35 наслах нь бий.

Хэл нь 45 см, хар өнгөтэй.

Алхам хоорондын зай нь 6-8 метр. Тэмээнээс ч илүү олон хоногоор ус уухгүй байж чаддаг.

Цохилт нь арсланг ч унагаах хүчтэй

 Дэлхийн хамгийн өндөр сүүн тэжээлтэн

Зүрх нь 11 кг...

Анаашийг анх "camelоpardalis" хэмээдэг байж. /"camel" - тэмээ, "pardis" – шилүүс/

Хүзүү нь ердөө долоон үетэй. Яг хүнийх шиг

Заримдаа унтахдаа хэвтдэг. Ихэнхдээ босоогоороо унтана. Ингэхдээ унахгүйн тулд толгойгоо модны мөчрийн завсар хавчуулдаг

Хүмүүс анаашийг дуугардаггүй гэж боддог. Тэгвэл аюул тулгарсан үед чангаас чанга дуугардаг байна.

Төл нь дөнгөж төрөөд хэдхэн цаг болонгуутаа хөл дээрээ зогсож чадна. Өндөр нь 1.5 м, жин нь 100 кг байдаг...

55 км/цаг хүртэл хурдалдаг...

Хамгийн гол дайсан нь арслан. /Хүнээс гадна шүү дээ/

Эрэгчин анааш 5-7 м хүртэл өндөр байдаг...

Өдөрт 35 кг ургамлыг өлхөн иднэ. Эмэгчин нь хэлээ 42 см хүртэл сунгана...


Анааш хамгийн бага унтдаг амьтан...  
Үзсэн: 2867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй