Шууд Chart

Дэлхийн шатрын олимпиад танхимд болно

2022-01-21 11:10:30

Хамгийн сүүлд Гүржийн Батуми хотноо Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад 2018 онд танхимд зохион байгуулагдсан. Харин 2020, 2021 онд Дэлхийн шатрын олимпиад онлайн хэлбэрээр зохиогдсон. Тэгвэл Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадыг Оросын холбооны улсын Москва, Ханты-мансыск,  хотод зохион байгуулах Дэлхийн шатрын холбооны албан ёсны шийдвэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Аркадий Дворковичийн  гарын үсгээр баталгаажиж гарчээ.

Энэ жилийн дэлхийн шатрын олимпиад дараах хоёр хэсгээс бүрдэнэ.

  1. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн шатрын олимпиад ОХУ-ын Ханты-мансыск хотноо 2022 оны 07 дугаар 19-26-нд зохиогдоно.
  2. Дэлхийн шатрын 44 дэх удаагийн олимпиад ОХУ-ын Москва хотноо 2022 оны 07 дугаар 25-наас 08 дугаар сарын 08-нд болно.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадыг Дэлхийн шатрын холбоо болон Оросын холбооны улсын шатрын холбоо хамтран “COVID-19” цар тахлын халдвар хамгааллын өндөр дэглэмийг чанд баримтлан танхимын хэлбэрээр зохион байгуулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн шатрын олимпиад танхимд болно  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй