Шууд Chart

“Хүрээ донж-2022” сар шинээр үзэгчдэд хүрнэ

2022-01-25 16:12:23

МҮОНРТ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн баярт зориулсан “Хүрээ донж-2022” цагаан эсгийн ёслолын арга хэмжээ шинийн дөрвөнд үзэгчдэд хүрнэ.

Үүнд үндэсний хувцсаараа гоёсон рок попын уран бүтээлчид болон загвар өмсөгч, жүжигчин, зураач, гэрэл зурагчин, Монгол ахуйн чиглэлээр бүтээл туурвидаг дархчууд оролцдог билээ.

Энэ жил хоёр дахь удаагаа болох гэж буй тус арга хэмжээнд рок попын уран бүтээлчид ая дуугаа өргөнө.

“Хүрээ донж-2022” арга хэмжээ нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд тодруулбал, “Гоё юм бэ”, “Зочны ярилцлага”, “Уран бүтээлчдийн шоу тоглолт”, “Загварын шоу” болно. “Гоё юм бэ” буланг онцлоход зочид өөрсдийн хувцасны онцлог, загварыг танилцуулах юм.

Энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Наран, дуучин Б.Халиун, Ч.Сэлэнгэ, загвар өмсөгч Д.Долгион, Д.Сарангуа, жүжигчин Ч.Пүрэвжав, О.Цэнгэлбаяр нарын зэрэг уран бүтээлчид оролцож байна. 

Үүний зорилго нь орчин үеийнхэндээ өнөө цагийн шилдэг уран бүтээлчдээр төлөөлүүлж, үндэсний хувцсаа сурталчлахад оршиж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хүрээ донж-2022” сар шинээр үзэгчдэд хүрнэ   
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй