Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

2022-01-28 06:44:35

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

“Блю скай”

10:00 цагт: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй ногоон технологийг олон нийтэд танилцуулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнгийн нээлт “Кристалл” танхимд болно. Утас: 94044104

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусний талаар ээлжит мэдээлэл хийнэ.

Хэлмэгдэгсдийн хөшөө

11:00 цагт: Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн,  40 гаруй төрийн бус байгууллага болон 10 мянган ээж, аавын төлөөлөл хүүхдүүдийн асуудлаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийнэ. Утас: 91115981, 90095700, 86687373

Төрийн ордон

14:00 цагт: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй