Шууд Chart

“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ

2022-01-28 13:03:19

Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнгөрсөн арваннэгдүгээр сард иргэд цахим орчинд эрс шүүмжилж, эсэргүүцсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг

Түүнчлэн “Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжсэн талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн албан ёсны цахим хаягаараа мэдээллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ  
Үзсэн: 669 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй