Шууд Chart

Тэшүүртэй зураглаач

2022-02-11 12:09:51

Бээжингийн өвлийн олимпын наадмын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ажилтан Бреннан Мугара Хятадын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хоккейн тоглолтын талбайн зураглаачийн үүргийг гүйцэтгэж байна. Тэрбээр Цэнгэлдэх хүрээлэн дэх бусад зураглаачаас ялгаатай нь тэшүүртэй ажиллах шаардлагатай аж.

Бреннан Мугара тэмцээн болохоос өмнө талбайд орж, бэлтгэл ажлаа базаан уралдаан дууссаны дараа сая талбайгаас гардаг. Уралдааны явцад мөсөн дээр ойрын зайнаас зураг авалтыг хийдэг.

Бреннан Мугара хоккейн сургалтад хамрагджээ. Учир нь мөсөн дээрх зураглаач дан ганц мэргэжлийн зураглаач байгаад зогсохгүй тамирчдаас дутахгүй тэшүүр эзэмших, хөдөлгөөний эвсэлтэй, ур чадвартай байх шаардлагатай аж. .

Эх сурвалж: CCTV

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Тэшүүртэй зураглаач  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй