Шууд Chart

АН: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг эсэргүүцээгүй

2014-06-09 14:41:25

АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцжээ. Тус бүлгээс хүлээгдэж буй чухал хуулиудыг яаралтай батлах шаардлагатай гэдэг дээр саналаа нэгтгэсэн байна.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Тендерийн тухай хууль, Газрын тосны тухай хууль, Газрын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг олон хуулийг нэн даруй батлах ёстой гэв.
Эдгээр хууль нь Эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчинг төрөөс хараат бус байлгах эрх зүйн орчныг сайжруулсан хуулиуд юм. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэхэд гол нөлөө үзүүлэх дээрх хуулиудыг хэлэлцэж батлах ёстой гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Мөн хэд, хэдэн ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Тодруулбал, Эдийн засгийн чөлөөт бүсийг даруй ашиглах, мөн Төрийн өмчийн зарим аж, ахуйн нэгжийг хувьчлах, Тусгай зөвшөөрлийг багасгах, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өргөн барихыг даалгажээ.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шилэн дансны тухай хуулийг АН-ын бүлгээс дэмжиж байгаа. УИХ дээр унагасан шалтгаан нь дагалдах бусад хууль тогтоомжоо сайжруулаад оруулж ир гэсэнтэй холбоотой. Түүнээс биш Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг эсэргүүцээгүй гэж тус бүлгээс мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийг дахин боловсруулах шаардлагатай байгаа талаар АН-ын бүлгийн дарга онцлолоо. Мөн НӨАТ-ын тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй саналаа цэгцлэх шаардлагатай гэж тус бүлгээс үзэж байгаа аж. НӨАТ-ын тухай хуулийн босгыг 50 сая хүргэхийг бизнес эрхлэгчид дэмжихгүй байгаа аж. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид саналаа гаргасан нь энэ аж. Мөн НӨАТ төлсөн иргэдийн төлсөн мөнгөний тодорхой хувийг буцаан олгох шийдвэр нь хэр оновчтой гэдгийг дахин судлах шаардлагатай гэлээ.


 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

АН: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг эсэргүүцээгүй  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2014-06-09 20:52
хулгайчид хужаа нар зайлвал таарна
202.131.234.xxx [202.131.234.xxx] 2014-06-09 20:52
хулгайчид хужаа нар зайлвал таарна

Бидэнтэй нэгдээрэй