Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022-02-14 11:32:33

2022 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, бусад хугацаанд хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас: 14-нд Хэнтийн уулсаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17,18-нд нутгийн зарим газраар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 15-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй