
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Киргиз Улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Сарпашев болон манай улсын эмийн салбарт хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес нарыг хамтад нь Төрийн ордонд хүлээн авч уулзав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын эмийн салбарт хөрөнгө оруулалт хийж, IVCO үйлдвэрийг байгуулан, эрүүл мэндийн салбарт нэн чухал 30-аад нэр төрлийн, судсаар сэлбэх шингэнийг үйлдвэрлэж байгаа дээрх хөрөнгө оруулагчдад талархаж байгаагаа илэрхийлээд, уул уурхайн хөрөнгө оруулагч гэхээсээ илүүтэйгээр бусад чухал салбарт хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Мөн дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх нь чанар аюулгүйн талаасаа ч, үнэ өртгийн хувьд ч давуу талтай юм гэлээ.
Ноён Сарпашев шингэний үйлдвэрийг өөрийн оронд байгуулах ямар боломж байгаа талаар сонирхож буйгаа дуулгаад, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес нар Монгол Улсад байгуулсан үйлдвэр амжилттай үйл ажиллагаагаа явуулдагт баяртай байдаг тухайгаа хэлээд, анх удаа төрийн өндөр албан тушаалтан хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа дуулгалаа.
Эмийн салбарт хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 763 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.